ҮЙЛ ЯВДАЛ: Гэр оронгүй зургаан өрхөд иж бүрэн гэр хандивлана

Туушин зочид буудлын Сүлд танхимд

10:00 цагт Үндэсний статистикийн хороо ХБНГУ-ын Холбооны статистикийн газартай статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх дэд төслийг хэрэгжүүлсэн. Өнөөдөр уг төслийн үр дүнг танилцуулах, дүгнэх хаалтын арга хэмжээ болно.

Live conference center

12:00 цагт Цэргийн алба хаах хугацаандаа эмч нарын буруутай үйлдээс болж зүүн нүд нь хараагүй болсон талаар мэдээлэл хийнэ.

“Да” хүрээ захын баруун тал байрлах Хаан банкны ард

12:00 цагт БЗД-ийн өөрийн гэсэн гэр оронгүй зургаан өрхөд иж бүрэн гэр хандивлах үйл ажиллагаа болно.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт Баянзүрх дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Нарантул ОУХТ

12:00 цагт Нарантуул захын хойд замыг нээнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ