Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга наймдугаар сарын 29-нд захирамж гаргаж, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томилсон билээ. Шинэ гишүүд АТГ-ын удирдлагуудтай өнөөдөр албан ёсны анхны уулзалтаа хийж байна.

АТГ-ын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй, 4 жилийн бүрэн эрхтэйгээр ажилладаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагддаг юм.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргаар Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасан томилогдсон юм.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ
ОРОН ТООНЫ БУС ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  1. Б.Анхныбаяр /“Легитимус” ТББ-ын хуулийн зөвлөх, хуульч/
  2. Г.Баасан /Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч/
  3. Э.Батсуурь /“Шинэ Улаанбаатар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн/
  4. Р.Бурмаа /Улс төр боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн/
  5. Э.Бямбацэрэн /“Нарны зон” НҮТББ-ын тэргүүн/
  6. Б.Ганхөлөг / “Хамтын халуун сэтгэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн/
  7. Д.Дэлгэрбат /“Алтан элч” гэр бүлд эрх зүйн туслалцаа үзүүлэх төв ТББ-ын төлөөлөл/
  8. И.Мөнхжаргал /Монголын малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүлэгч/
  9. Д.Оросоо /Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн/
  10. С.Отгонгэрэл / Техник, загвар зохион бүтээгч спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн/
  11. Ц.Оюунгэрэл /“Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, ном зохиогч/
  12. Д.Пүрэвбаатар /Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч/
  13. А.Саруул /“Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын захирал/
  14. О.Цоодол /МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн/
  15. Б.Энхбат / “Либерал хаус” бодлогын судлалын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ