МАН-ын 300 гишүүн эсэргүүцлийн жагсаал хийв


Өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд 300 орчим иргэн эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна. Тэд “Баянзүрх дүүргийг хоёр хуваах асуудлыг дэмжиж байна”, “Дүүргийн АН-ыг эсэргүүцэж байна”, “АН хууль бус үйл ажиллагаагаа зогсоо”, “Баянзүрх дүүрэг Засаг даргагүй удаж байна”, “Иргэдэд төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж өг” хэмээн уриа лоозон барьжээ.
Уг жагсаалыг тус дүүргийн МАН-ын зарим төлөөлөгч болон гишүүд дэмжигчид зохион байгуулж байгаа аж. Учир нь олон сараар тус дүүргийн газрын алба иргэдэд үйлчлээгүй. Түүнчлэн иргэдийн зүгээс Баянзүрх дүүрэг газар нутгаар том учраас хоёр хуваахад болохгүй зүйл байхгүй, иргэдэд үйлчилгээгээ ойртуулах хэрэгтэй гэв. Мөн тус дүүрэг иргэдэд сургууль, цэцэрлэг зэрэг олон асуудлыг шийдэлгүй удсан учраас ийнхүү жагсахад хүрсэн хэмээн тайлбарлаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ