"Да хүрээ зах"-ынхан нүүхгүй гэв


Да хүрээ захад худалдаа эрхлэгчид шинээр байгуулагдсан авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Тухайлбал, тооцоо судалгаагүй үрсэн 24 тэрбумыг автомашины бизнес эрхлэгчид нөхөх ёсгүй гэж Нийслэлийн автомашины сэлбэгийн худалдаа эрхлэгч холбооны дарга Ц.Цэндсүрэн үзэж байгаа аж.
Тэрээр "Авто худалдааны цогцолборын газар зүйн байрлалыг буруу сонгосон. Цэвэрлэх байгууламжын дор, уулын жавар хорогдсон мөнх цэвдэгтэй газар барьсанаас болж өвөл машин хөлдөх, цасанд дарагдах аюултай. Мөн хүний эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдээгүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй газар" гэв.
Мөн "Замын түгжрэлийг улам ихээр нэмэгдүүлэхээр байгаа. Учир нь тийшээ очих зам хоёрхон урсгалтай бол Да хүрээ зах руу дөрвөн урсгалтай гэв. Иймээс бид нүүхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ