Хилийн эрүүл ахуй чиглэлээр хамтарна


“Монгол-Хятадын Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд тавдугаар сарын 12-ны өдөр Бээжин хотод баталсан 2 талын хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор наймдугаар сарын 29-ний өдөр Манжуур хотод хилийн эрүүл ахуйн хорио цээрийн чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтын үеэр МХЕГ, БНХАУ-ын ЧХШХЦЕГ хооронд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед шуурхай мэдээлэл солилцооны тогтолцооны санамж бичиг, Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаант боомтууд хооронд хилийн эрүүл ахуй, хорио цээрийн чиглэлээрх хамтран ажиллах санамж бичиг, нийт 4 санамж бичигт 2 талаас гарын үсэг зурж баталгаажууллаа.
Дээрх санамж бичгүүд зурагдсанаар хил дамжин халдварлах хүний хөл хориот өвчин болон бусад халдвараас сэргийлэх механизм бүрдэж, түүнчлэн боомтууд хооронд туршлага солилцох, боловсон хүчнийг сургах, хамтарсан тандалт хийх, мэдээлэл солилцох, техник, тоног төхөөрөмжийн туслалцаа авах зэрэг хилийн боомтуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ