Далайн тээврийн ажилтан бэлтгэх асуудлаар санал солилцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Дорнын эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотод айлчилж байна.

Тус форумын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Г.И. Невельскийн нэрэмжит Тэнгисийн улсын их сургуулийн ректор Огай Сергей Алексеевичтай уулзаж, далайн тээврийн боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцлоо. Мөн Дорнын эдийн засгийн форумын үеэр сайд "Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридор" сэдвээр илтгэл тавих аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ