“Монгол Хятадын Экспо"-д оролцох байгууллагуудад зориулсан сургалт эхэллээ


"Монгол Хятадын Экспо" хоёр дах удаагийн үзэсгэлэн арга хэмжээ энэ сарын 26-31-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болох билээ.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас 420 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид оролцох аж.Экспод оролцох аж ахуй нэгжүүдэд зориулсан “Монгол Хятадын Экспо үзэсгэлэнд хэрхэн амжилттай оролцох нь" сэдэвт сургалт өнөөдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд эхэллээ.
Сургалтаар бараа бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сурталчлах, үр дүнд хүрчбизнесээ хэрхэн өргөжүүлэх, бусад орны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахад юуг анхаарах зэрэг мэдээлэл зөвлөгөөг өгөх юм. Уг сургалт 3 хоног үргэлжлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ