Тусгай тэмдэглэлийн наалтгүй тээврийн хэрэгслийг ачихгүй

Замын хөдөлгөөнд саад учруулж, хөдөлгөөний дүрэм зөрчин байрлуулсан авто машиныг наймдугаар сарын 28-ны өдрөөс ачиж, журамлаад буй.

Шинэчлэгдсэн журмаар замын цагдаагийн алба хаагч нар замын хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин байрлуулсан автомашинд тусгай тэмдэглэл бүхий наалтыг наах аж.

Харин тусгай тэмдэглэл бүхий наалт байхгүй тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөхгүй гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/601дугаартай "Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай" захирамжийн дагуу дээрх арга хэмжээг авч байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ