Хүний амьдрах насны дээд хязгаар хэд вэ?


Нидерландын их сургуулийн судлаачид эрүүл хүний насалж болох насны дээд хязгаарыг тодорхойлжээ.
Тухайлбал, судлаачид магадлалын онол дээр тулгуурлан 94 ба түүнээс дээш насалж, нас барсан 75,000 нидерланд хүний мэдээлэлд шинжилгээ хийснээр эрүүл хүний амьдарч болох хамгийн дээд нас 115 гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Эмэгтэй хүний дээд нас 115 бол эрэгтэй хүнийх 114 болохыг тогтоожээ.
Хэчнээн анагаах ухаан хөгжиж, арга технологи сайжирсан ч хүн үүнээс дээш наслах боломжгүй гэж тэд үзсэн байна. Судалгаанд хамрагдсан иргэд нь 30 гаруй жилийн хугацаанд нас барсан өндөр настнууд байжээ. Энэ хугацаанд 95 насалсан хүний тоо гурав дахин өссөн бол нийт хүн амын наслах дээд хэмжээ өсөөгүй аж.
Дашрамд дурдахад түүхэнд хамгийн өндөр насалсан хүнээр Францын иргэн Жан Калмент тооцогддог бөгөөд тэрээр 122 насалсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ