Өмнөговь аймгийн цагдаагийн газарт техник хэрэгсэл өгчээ


Өмнөговь аймгийн цагдаагийн газарт гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилготой хэрэгцээтэй техник хэрэгслийг орон нутгаас шийдвэрлэж өгчээ. Мөн Даланзадгад сумын найман багт найман ширхэг приус маркийн авто машин, 70 ширхэг богино долгионы станцыг өгч ажиллах боломж нөхцлийг нь дэмжсэн байна.
Мөн сумдад ашиглах торгуулийн ухаалаг машиныг хүлээлгэн өгөв. Тус аймгийн цагдаагийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмж өгснөөр гэмт хэргийн илрүүлэл болон иргэний хохирлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгаа юм.
Энэ оны найман сард гарсан гэмт хэргийг өнгөрсөн онтой харьцуулахад гэмт хэргийн тоо буурсан таатай үзүүлэлт гарсан байгаа аж. Үүний хажуугаар гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад учруулсан хохирлын хэмжээ ч буурсан байна. 2016 оны жилийн эцсийн байдлаар гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байдаг бол энэ жилийн эхний найман сарын байдлаар 700 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ