Өөх шатаах ундааг уугаад үр дүнгээ үзээрэй


Энэхүү ундааг өдөрт 250 гр уух ёстой бөгөөд амтанд нь дурлаад илүүг ууж болохгүй шүү.Мөн жимсийг нь идэж болно.
С амин дэм нь өөх тосыг шатааж, мандарин нь инсулины мэдрэмжийг нэмэгдүүлж, өргөст хэмх нь танд цатгалан мэдрэмжийг төрүүлнэ. Ундааг 10 өдрийн турш уугаад үр дүнг нь хараарай.
250 гр ундаа бэлдэхэд шаардлагатай орц:
- Ус
- 1 зүсэм грейпфрут
- 1 мандарин
- Хэрчсэн ½ өргөст хэмх
- 2 навч гаа
- Мөс–өөрийн хүссэн хэмжээгээр
Бэлдэх арга:
Жимс, ногоогоо угаана. Өргөст хэмхээ хэрчээд грейпфрут, мандаринаа хумсаар нь салгана. Бүх орцуудыг (жимс, ногоо, 250 гр ус, мөс) том саванд хийж холино. Сайтар хутгаад амтархан уугаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ