Энэтхэгт зүрхний гажигтай 10 хүүхдийг эмчилнэ

Зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай арван хүүхдийг БНЭУ-ын засгийн газрын тэтгэлгээр тус улсад эмчлэхээр болжээ. Ингэхдээ амьдралын боломжгүй, өнчин, төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай хүүхдүүдийг сонгох бөгөөд улсын гуравдугаар төв эмнэлгээс дээрх хүүхдүүдийг шалгаруулах аж.

Хагалгаанд орох хүүхдүүдийг Энэтхэг улсын Чандигарх мужийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх ба тус улс руу зорчих зардлыг Монгол Улсын Засгийн газар болон Ротари сан, бусад зардлыг БНЭУ-ын Засгийн газраас хариуцах юм. Тус эмчилгээнд хамрагдах хүүхдүүдийг энэ сард сонгох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ