Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөраргын тооллын 9 сарын 7. Бархасвадь гараг. Билгийн тооллын 16, Могойг хүлэгч одтой, улаан тахиа өдөр.

Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой, болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 19 цаг 53 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ