ҮЙЛ ЯВДАЛ: Элэгний шинжилгээг үнэ төлбөргүй хийх талаар мэдээлэл хийнэ

Кемпински хаан палас зочид буудлын хурлын танхимд

08.30 цагт "Вирус судлалын тулгамдсан асуудлууд" сэдэвт үндэсний 16 дугаар бага хурал болно.

НҮБ-ын байранд

08:30 цагт Генетик судалгааны ач холбогдлын тухай төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.

“Хангарьд Ордон”, 14 давхар хурлын танхимд

09:00 цагт "Улс төрийн хэлмэгдүүлэлт: Шалтгаан, үр дагавар, сургамж" эрдэм шинжилгээний бага хурал болно.

"Чингис хаан" ОУ-ын нисэх буудлын хоёр давхарын хурлын зааланд

10:00 цагт Монгол Улсын жүдогийн шигшээ багийнхан хэвлэлийн хурал хийнэ.

Монголын Урчуудын Эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд

11:00 цагт Япон, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан Монгол болон Япон хүүхдийн зургийн уралдааны үзэсгэлэн нээгдэнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Хаппи веритас оношилгооны төв элэгний шинжилгээ, оношилгоог үнэ төлбөргүй хийх нэг сарын аяны талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

БСШУСЯ-ны 4 давхарын хүндэтгэлийн танхимд

11:00 цагт МЦХ ХК болон БСШУСЯам Сумдын ерөнхий боловсролын сургуулиудад интернэт үйлчилгээ үзүүлэх төслийн санамж бичигт гарын үсэг зурна.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Иргэдийн шударга шүүх, Монголын худалдаачдын холбоо, Хүний төлөө нам хамтран МАН-д шаардлага хүргүүлэх талаар хэвлэлийн хурал хийнэ.

Монголын Үндэсний дээд сургуульд

11:30 цагт “Оюутан цагдаа-2017” их дээд сургуулийн оюутны эргүүлийн үйл ажиллагааны нээлт болно.

Баянгол зочид буудал

13:00 цагт Дэлхийн цэргийн спортын холбооны жудо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтын талаар хэвлэлийн хурал хийнэ.

ШУТИС

15:30 цагт Япон Улсын Парламентийн төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяашигаар ахлуулсан , Парламентийн танхимын зургаан гишүүн болон бусад албаны хүмүүсийн хамт уулзалт хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ