Хүнд цүнх үүрэх нь эрүүл мэндэд маш муу нөлөөтэй

- Сурагчдын ширээ, сандал, цүнхний эрүүл ахуйн стандарт болон зөвлөмж -

ЕБС-ын сургалтад хэрэглэгдэх ширээ, сандлын хэмжээг MNS 6582: 2016 стандартаар тогтоодог. Сурагчдын ширээ сандлын стандартыг тогтоохдоо биеийн өндрийг харгалздаг байна.СУРАГЧДЫН ШИРЭЭ БА САНДЛЫГ НЭГ БОЛОН ХОЁР СУУДАЛТАЙ БАЙХААР ТООЦНО

  • Тогтмол хэмжээтэй ширээ сандал (ЕБС-ын 1-3 анги)
  • Тохируулгатай хэмжээтэй ширээ, сандал (ЕБС-ын 4-12 анги)

Стандартад нэг метр өндөртэй хүүхэд хэдэн см-ын өндөртэй сандал, ширээн дээр суух вэ гэдгийг тодорхой тусгасан байдаг. Стандартад сурагчдын ширээ, сандлыг зургаан ангил­лаар үйлдвэрлэж, сургуулиуд сурагч­дын өндрийг харгалзан улбар шар, хөх ягаан, шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн зургаан өнгийн таних тэмдгийг хэрэглэнэ гэж заасан.

Жишээ нь, 115-130 см өндөртэй хүүхэд хөх ягаан өнгийн тэмдэглэгээ бүхий 50 см өндөр ширээ, 30 см өндөр сандал дээр суух ёстой. Харин 160-175 см өндөртэй ахлах ангийн сурагчид ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий 70 см өндөр ширээ, 42 см өндөр сандал дээр суух юм.

СУРАГЧИЙН ШИРЭЭ, САНДЛЫН АНГИЛАЛ, ӨНГИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ

№

Ширээний ангилал

Сурагчийн биеийн дундаж өндөр (мм)

Өндрийн бүлэг

Ширээ, сандлын өндрийн харьцаа

Өнгийн тэмдэглэгээ

код

1

I

1050

1050-1150

Ширээний өндөр -53

Сандлын өндөр-31

Улбар шар

2

II

1200

1150-1300

Ширээний өндөр -59

Сандлын өндөр -35

Хөх ягаан

3

III

1350

1301-1450

Ширээний өндөр -64

Сандлын өндөр-38

Шар

4

IV

1500

1450-1600

Ширээний өндөр -71

Сандлын өндөр- 43

Улаан

5

V

1650

1601-1750

Ширээний өндөр -76

Сандлын өндөр-46

Ногоон

6

VI

1800

1751<

Ширээний өндөр -82

Сандлын өндөр-51

Цэнхэр

Манай улсад одоогоор цүнхний хувьд мөрдөх стан­дарт гэж байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагынзөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэнбайдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий.

Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна.

Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хи­чээлд хэрэглэгдэхгүй ном, дэвтэр, бал зэр­гийг цүнхэндээ хийж, зохих нормыг хэт­рүүлдэг буруу жишиг байдаг аж.

Цүнхний жинг хэтрүүл­сэнээр эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт хүнд цүнх авч явахад хүндрэлтэй. Хоёрдугаарт өсөлт, нуруу­ны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээсэцэг,эхчүүд хүү­хэд­­дээцүнх авахдаа аль болох хөн­­гөнийг нь сонгох хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ