Шүд юунаас болж харладаг вэ?

Хүн бүр л яралзсан цагаан шүдээ гайхуулж инээхийг хүсдэг. Гэвч зарим ердийнгэмээр бүтээгдэхүүн шүдийг харлуулан, сайхан инээмсэглэлд садаа болдог.
Шүдний өнгөяагаад өөрчлөгддөг вэ?
Гадны бохирдол юмуу биеийн дотоод бүтцийн өөрчлөлтөөс хүний шүд харлаж болно.Гадаад харлалт ньшүдний пааланд толбо үүссэнээс үүдэлтэй. Үүний буруутан нь кофе, дарс, хийжүүлсэн ундаа болон тамхи юм.
Шүдний дотоод зөөлөн эд(дентин) шаравтар өнгөтэй болоход дотоод харлалт үүсдэг.Энэ нь хоол хүнсэнд холбогдолгүй янз бүрийн шалтгаанаарүүсчболно.
Насны өөрчлөлттэй холбоотой харлалтгэдэг нь нэрнээсээ тодорхой байна.Энэ нь дотоод, гадаад харлалтыннийлбэр юм. Нас явахаар паалан нимгэрч, үүний цаанадентин цайрч эхэлдэг.
Исгэлэн бүтээгдэхүүн
Исгэлэн болон нимбэглэг бүтээгдэхүүншүдний пааланг эвдэж, кальци болон фосфатын нэгдлээс бүрддэг шаравтар зөөлөн эд болох дентин түүний цаанаас цайж харагддаг.
Кофе
Кофенд шүд харлуулдаг танин гэдэг бодисагуулдаг.Кофе нь бас хүчил агуулж, аман дахь pH-ийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг.Энэ нь бусад хүчиллэг бүтээгдэхүүн таны шүдийг бүр ч хурдан эвдэнэ гэсэн үг юм.
Цай
“Colgate” пүүүсээс явуулсан судалгаагаар цай хэдий чинээ өтгөн хар байх тусам үүнээс үүсэх толбо таны шүдэн дээр улам тод болох болно. Ургамлын болон шингэн цайшүдний паалан элэгдэхэд нэрмээс болж, шүдийг харлуулж мэднэ.
Амттан
Амттан нь таны хэл, улмаар таны шүдний өнгийг өөрчилдөг.Гэхдээ хэрэв та амттаныг хэтрүүлэн хэрэглэхгүй бол танд их хор хохирол учруулахгүй.
Карри ба томатны сүмс
Эдгээр бүтээгдэхүүн нь амттай ч,шүд харлах шалтгаан болдог. Учир нь хурц содон өнгөнд төдийгүй,хүчил агуулдагтбайгаа юм. Цайвар өнгийн юмууцөцгийн сүмсийгилүүтэй хэрэглэхийг бод.Харин карри амтлахад хүрсэн болж, дараа нь амаа зайлж, шүдээ угаах нь дээр.
Спортын болон энергийн ундаа
Паалан эвдэрэхэд хүргэж, шүдийг гадны бохирдолтод илүү мэдрэмтгий болгодог байна.Эдгээр ундаанд агуулагддаг лимоны хүчилнь зөвхөн консервант болдог төдийгүй шүдний пааланг иддэг.
Дарс
Улаан дарсанд агуулагддаг хүчил болон усанд уусдаггүй бодисууд ньшүдийг бохирдуулах гол буруутаннь юм. Хэрвээ цагаан дарс нь улаанаасаа аюулгүй гэж та бодож байгаа бол, маш эндүүрэл болно.Шүдний пааланг эвддэг хүчил хаашаа ч алга болохгүй.
Хийжүүлсэн ундаа
Хийжүүлсэн ундааны найрлага дахь бараанөнгийн бүрдэл хэсгүүд нь шүдний гадаргууг бохирдуулдаг байна.Удаан хугацаагаар хэрэглэвэл хүрэн юмуу шар өнгө үүсгэдэг эдгээр бодиспаалан дээр хуримтлагддаг. Хүчил болон будагоруулагч бодисууд нь дахиад л асуудлын шалтгаан болно.
Тэгвэл яахав?
Ямар бүтээгдэхүүнүүд таны шүдийг харлуулж болохыг мэдэж авлаа.Гэхдээ сандарч тэвдэх хэрэггүй. Эдгээр бүтээгдэхүүнийг хоол хүнснээсээ хасч,ядахдаа хэрэглээгээ багасгах нь зөв юм.
.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ