Дүрмээрээ яваа жолоочийн зөрчлийн оноог сэргээж урамшуулна


“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-д Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ гэж заажээ.
Мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна. Гэхдээ Жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу оногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид дээрх урамшуулал хамаарахгүй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ