Чуулган 15 цагаас хуралдана


УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр өглөө 10 цагт хуралдахаар байсан ч товлосон цагтаа хуралдаагүй юм. Тэгвэл ээлжит бус чуулган өнөөдөр 15 цагаас хуралдахаар болсон байна. Энэ талаар хэдхэн хоромын өмнө УИХ-ын тамгын газрын дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэхээс гадна Ерөнхий сайд болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэр холбогдсон тагнасан, чагнасан гэх хэргийн талаарх хяналтын дэд хорооны дүгнэлтийг гишүүд сонсох юм байна. Энэ талаарх мэдээллийг бид цаг алдалгүй эргэн мэдээлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ