Тусгай хяналтын дэд хороо үргэлжлүүлэн хуралдаж байна


Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболд түр завсарлуулаад байсан дэд хорооны хуралаа үргэлжүүлэн хуралдуулж эхэллээ. Дэд хороо завсарлахаасаа өмнө хуралд нь оролцох хүсэлтээ илэрхийлсэн гишүүдээс дөрвөн гишүүнийг оролцуулахаар болсон юм. Тодруулбал, Тусгай хяналтын дэд хорооны таван гишүүнээс гадна Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Х.Нямбаабар, Н.Цэрэнбат нар хуралд оролцож байна. Мөн өөрт нь хамааралтай асуудал хэлэлцэж байгаа учраас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар оролцож байгаа юм. Тусгай хяналтын дэд хорооны дараа МАН-ын бүлэг, дараа нь УИХ-ын чуулган хуралдахаар төлөвлөжэээ. Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдөр дуусах учраас өнөөдөртөө багтаан чуулганыг хуралдуулж шийдвэр гаргахаас өөр аргагүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ