Намрын нээлтийн барилдаан энэ сарын 17-нд болно


МҮБХ-ноос наадмаас наадам хүртэлх хугацаанд зохион байгуулдаг үндэсний бөхийн барилдаанууд эхлэх гэж байна. Тодруулбал, энэ намрын нээлтийн барилдаан есдүгээр сарын 17-ны өдрийн 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм байна.
Мөн энэ үеэр Монгол бөхийн өргөөнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын айраг цагаан идээний баяр үзэсгэлэн худалдаа дэлгэгдэх аж.
- Есдүгээр сарын 23-ны 12.00 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан
- Есдүгээр сарын 24-ний 14.00 цагаас Улсын начин Б.Бадралын нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн нээлтийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ