БЗД-ийн 24-р хороо шинэ цэцэрлэгтэй боллоо


Нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 25 хороо байгаа. Харин өнөөдөр /2017.09.08/ Баянзүрх дүүргийн 24-рхороо АНУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 251-р цэцэрлэгээ хүлээн авлаа.
Энэ цэцэрлэг ашиглалтад орсноор тус хорооны 80 хүүхэд шинэ цэцэрлэгт хүмүүжих боломжтой болсон юм.
Өнгөрсөн зургаадугаар сардцэцэрлэгийн шав тавьж байсан бол өнөөдөр шинэхэн барилгадаа 80 хүүхэд хүлээн авч 16 багш, ажилтныг ажиллуулах боломж бүрджээ.
АНУ-ынбуцалтгүй тусламжаар 7 цэцэрлэг баригдах бөгөөд ирэх аравдугаар сард хоёр цэцэрлэг нээлтээ хийж,хүүхдүүдээ хүлээн авах аж.
Цэцэрлэгийн барилгыг америк стандартын дагуу “ТТК”ХХК гүйцэтгэн, БСШУСЯ захиалж, АНУ-ын номхон далайн цэргийн командлал санхүүжүүлжээ.
Барилгыг цаашид өргөтгөх боломжтой барьсан бөгөөд шаардлагатай нөхцөлд өргөтгөж, хүүхдийн тоо нэмэгдэх боломжтой гэдгийг барилгын гүйцэтгэгч талаас мэдээллээ.
Цэцэрлэгийн нээлтэд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр гадаад хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Ж.Бямбацогт, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс, 24 дүгээрхорооны иргэд эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ