Академич П.Нямдаваагийн номын баяр боллоо


Академич Пагважавын Нямдаваагийн "Бүтээлийн товчоон" шилмэл бүтээлийн номын баяр өнөөдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт боллоо.
Тэрээр эхний XI боть номоо 60 насныхаа ойгоор нийтийн хүртээл болгож байсан бол XII-XIX ботийг өнөөдөр 70 насныхаа ойгоор нийтлүүлж байгаа аж.Энэ үеэр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид тоглолт хийж, Интерном номын дэлгүүр номуудаа 10-30% хямдралтай худалдаалсан юм. Номын баярт Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, болон үе үеийн эрдэмтэн, зохиолч нар оролцлоо.
Тэрээр өөрийн туурвисан "Бүтээлийн товчоон" XIX боть эмхтгэл, "Монголын Анагаахын Мэргэд" XXV боть, "Анагаах ухааны Монгол нэр томьёоны товч тайлбар толь" бүтээлүүдээ хүрэлцэн ирсэн зочдод дурсгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ