Хэлмэгдэгсдэд зориулж ном хурлаа


Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш тохионо. 1937 оны хэлмэгдүүлэлтэд Цагаатгах комиссоос одоогоор тогтоосноор 37000 хүн хэлмэгдсэн. Түүнээс 31220 алуулсан бөгөөд цагаадсан юм. 31220 амиа алдагсдын 19000 лам, тайж ван гэх мэт цолтнууд 2500, цэргйн цолтой 1200, ажилчин, дарга, оюутан, малчин байжээ.
Энэхүү түүхийн гашуун өдрийг сануулах үүднээс өнөөдөр СХД-т байрлах Хамбын овооноо их хэлмэгдүүлэлтийн үед амиа алдсан лам хуврагуудын хойдхыг амирлуулж ном хурж байна. Энэ үеэр УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар лам нарыг хэрхэн хилс хэрэгт хэлмэгдүүлж байсныг харуулсан богино хэмжээний жүжигчилсэн тоглолт тавих аж.
Арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Шашин Соёлын Бодлогын Зөвлөх Ц.Хулан, ЦАУЗБУК-ын удирдлага,алба хаагчид,Сүм хийдийн Хамба лам нар болон бусад албаныхан оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ