Кларинет хөгжмийн тоглолт болно


Монгол-Франц төвөөс 2017-2018 оны хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан нэгэн арга хэмжээг зохион байгуулжээ. Тухайлбал, есдүгээр сарын 9-ны 19 цагт Хөгжим Бүжгийн коллежийн концертын танхимд Францын Брөтань мужийн хөгжимчин Мишель Умоны "Кларинет барбар" буюу "Зэрлэг Кларинет" тоглолт болно. Мишель Умоннь кларинет бишгүүрээр 30 гаруй жил гоцлон тоглож, уран бүтээл туурвиж буй хөгжимчин юм. Тэрээр тус тоглолтдоо уламжлалт брөтон бүжгийн ая, электрон хөгжим, жазз, сонгодог хөгжмийн бүтээлүүдийг кларинет хөгжмөөр тоглож, үзэгчдийн сонорыг мялаах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ