Нөхөн сэргээлт нэрээр алт олборлож байжээ


Увс аймгийнТариалан сумын Бор хавцал, Бургастай зэрэг газарт нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар алт олборлож байжээ. Одоогоор тухайн аж ахуйн нэгж байгууллага, ТББ-уудын үйл ажиллагааг зогсоож, хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна.
Тодруулбал, Шар зүлэг, Сүмбэр ногоон говь, Бодь мөнх групп, Грийн хоме ланд, Ямагата шоужи, ЧинтАуэр зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд, Дарцад хайрханы хишиг, Болор одон дэлгэрэх, Хөх эрхсийн хяр, Цахир хүзүүвч, Тариалан толь зэрэг ТББ-ууд нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар алт олборлож байжээ. Эдгээр байгууллагуудыг аймгийн Цагдаагийн газраас шалгаж, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн хариуцлага оногдуулах аж.
Энэ жил тус аймагт нийтдээ 66 сая төгрөгийн нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөсөн ч тендерт шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөлүүд үүнийг ашиглан бууль бусаар алт олборлож байсан нь тогтоогдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ