Өвөлжилтийн бэлтгэл энэ сарын 15-нд дуусна

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц байдлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодрууллаа.

Тэрбээр “Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Одоогоор эрчим хүчний эх үүсвэрийн бэлтгэл 84, магистрал шугамуудын засвар 95 хувьтай байгаа. Инженерийн хангамжийн байгууллагууд болох Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг найман байгууллагын өвөлжилтийн бэлтгэл 84 хувьтай. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд буюу Авто замын хөгжлийн газар, Тээврийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хот тохижилтын газар зэргийн бэлтгэл 81 хувьтай байна. Дүүргүүдийн хувьд мөн 80 гаруй хувьтай байна. Цас мөсний халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх элс, давс тусгай зориулалтын бодисын татан авалт, нөөцлөлт 86 хувьтай байна. Төсөвлөгдсөн санхүүжилтийн дагуу давс 1900 тонн, тусгай зориулалтын бодис 1700 тонн нөөцөлсөн. Нийслэл хотын дулааны эх үүсвэр, инженерийн байгууламжийн өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15 гэхэд бүрэн дуусна” гэсэн тайлбар өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ