ХААИС-ийн уулзварыг маргаашнаас нээнэ

Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, түгжрэл бууруулах үүднээс энэ зун хэд хэдэн авто замын уулзваруудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хийсэн.

Тэдгээрээс “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзвар, “Авто плаза”, Богд Жавзандамбын уулзвар, ХААИС-ийн уулзваруудыг түрүүчээс нь ашиглалтад оруулаад байгаа аж.

Маргаашнаас /2017.09.11/ гэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзварыг нээхээр болжээ.

Уг уулзвар нь зүүн болон баруун талаасаа нэг урсгалаар нэвтэрдэг учир замын түгжрэл ихээр үүсдэг байсан. Засвар хийснээр уулзвар хэсгийн 1.2 км талбайг өргөсгөж, хоёр талаасаа 5 эгнээтэй болгон шинэчилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ