5000 ам.долларын шагналын сантай барилдаан болно


Увс аймгийн Биеийн тамир, спортын газар үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр энэ сарын 15-нд тохиох юм. Тус ойд зориулан энэ сарын 16, 17-ны өдрүүдэд улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох бөгөөд хоёр давсан шилдэг 32 бөх тойргоор барилдах аж.
Увс аймгаас төрөн гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит энэхүү тойргийн барилдаан нь энэ жилээс "Увс нуур цом" нэртэйгээр зохион байгуулагдах юм. Барилдааны түрүү бөхийг шилжин явах цом, 5000 ам.доллараар шагнахаар төлөвлөсөн байна. Энэхүү тойргийн барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Келсо центр” ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ