Шүлхийн улмаас долоон толгой үхэр устгав


Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваанд өнгөрөгч наймдугаар сарын 26-ны өдөр малын шүлхий өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоож 14 малыг устгалд оруулсан.
Одоогоор энэ хэсэгт дахин сэжигтэй мал илэрсэн зүйл үгүй хэвийн байгаа аж. Харин хуулийн дагуу шүлхий гарсан бүсд 28 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоох ёстой учир энэ сарын 22-ыг хүртэл дэглэм үргэлжлэх юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дахин Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутагт шүлхий гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа.
Энэ талаар Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Я.Батмөнхөөс тодруулахад “2017 оны есдүгээр сарын долоонд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд малчин Я.Дашдаваагийн хоёр үнээний ам, хамраас шүлс ихээр гоожиж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторит дээж хүлээлгэж өгсөн. Шинжилгээгээр нэг дугаартай үнээнээс шүлхий буюу О хэвшлийн вирус илэрсэн. Дүгнэлтийн дагуу дүүргийн засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа. Өчигдрийн байдлаар долоон толгой үхэр устгасан” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ