ХААИС-ийн уулзварыг таван эгнээ болгон өргөтгөжээ

Хан-Уул дүүргийн 11-р хороо, ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусч өнөөдөр нээлээ.

Тус уулзвар нь өргөтгөл, шинэчлэлт хийснээр гурван эгнээ байсныг бүх талд нь таван эгнээ болгон өргөтгөж, байнга баруун эргэх боломжтой болгон шинэчилжээ.

Ингэснээр ХААИС-ийн уулзварын нэвтрүүлэх чадвар хоёр дахин нэмэгдэж байна.

Өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Улаанбаатар Зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гэрээт хугацаандаа хийж гүйцэтгэжээ. Тус уулзвар нь1975 онд ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ