Гэр цэцэрлэг стандартад нийцсэн "00"-той болов

Өнгөрсөн жил Японы Мацүдониши ротари клубээс Монголд хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулахаар зорьж судалсан. Ийнхүү 90 гаруй хүүхэд хамрагддаг ойр орчим худаг байхгүй, зөөврийн устай Баянзүрх дүүргийн зургаадугаар цэцэрлэгийн Хужир булан дахь салбарыг сонгон авч 24 цагаар ажилладаг гүний худагийг бариж хүлээлгэж өгч байсан билээ.

Ингэснээр ганц тухайн цэцэрлэгийн ундны усны асуудал бус эргэн тойрны айлуудыг тус худгаас ус авах боломж бүрдүүлэн хүлээлгэнэ өгч байсан нь нүдээ олсон ажил болж байв.

Тэгвэл энэ жил Японы Мацүдониши ротари клубээс Монголд дахин хүмүүнлэгийн ажиллагаа зохион байгуулан өөрсдийн хөрөнгөөр стандартад нийцсэн халуун, хүйтэн устай ариун цэврийн байгууламжийг барьж хүлээлгэн өглөө.Японы Мацүдониши ротари клуб нь 2 дахь жилдаа Монголд тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд цаашдаа ч олон үйл ажиллагааг өөрсдийн хөрөнгөөр хийхээр төлөвлөж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ