Бидний мэдэхгүй Жак Ма

Хятадын бизнес эрхлэгч, тэрбумтан цахим худалдааны “АлиБаба” сайтын үндэслэгч Жак Ма Монголд ирж олныг шуугиулж байсан цаг саяхан. Ядуу гэр бүлээс гаралтай Жак хэрхэн өөрийн хүчээр тэрбумтан болсныг дэлхийн хүн бүр сонирхдог. Тийнхүү бид танд Жак Магийн хүн бүрийн тэр бүр мэддэггүй түүхийг хуваалцая.

Хятадын хамгийн чинээлэг эрхэм болох Жак Ма өөрийн төрөлх хот болох Хан Жоуд ирсэн жуулчдад аяллын хөтөч хийж англи хэл суржээ. Цалинтай анхны ажлаасаа тэрээр сард 10 ам.долларын л орлого олж байв. 1995 онд 31 настай Жак Ма АНУ-д ажиллах үеэрээ анх удаа интернетээр хайлт хийж үзсэн байна. Хятадын тухай мэдээлэл интернетэд байхгүй байсан нь интернетэд суурилсан бизнесээ эхлүүлэх санаа нь болсон байна. Тэр жилдээ эхнэртэйгээ хамт байгуулсан China Yellow Pages компани нь Хятадын компаниудад вэб хуудастай болоход нь туслах үйлчилгээ үзүүлдэг байв. China Yellow Pages копани нь гурван жилийн дотор 5 сая юанийн орлого олсон байна.

1999 онд Жак Ма БНХАУ-ын Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллгаан дахь ажлаа орхин, төрөлх хот Хан Жоуд ирж 17 найзынхаа хамтаар Алибаба группын эхлэлийг тавьсан байна. Компаниа байгуулахын тулд нийт 80 хүнээс 60 мянган ам.долларын хөрөнгө босгож байжээ. Хятадын онлайн худалдааны зах зээлийг эзэлсэн Алибаба групп байгуулагдсанаасаа хойш 15 жилийн дараа 2014 оны есдүгээр сард Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO гаргасан юм. Анхдагч хувьцааны арилжаагаар 25 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлсэн нь АНУ-ын хөрөнгийн зэх зээлийн түүхэн дэхь хамгийн өндөр үнийн дүн бүхий IPO болсон юм. Алибаба группын зах зээлийн үнэлгээ одоо 202.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Мөн тэрээр Yahoo-гийн үндэслэгчийн нэг Жерри Янгтай танилцсан ба БНХАУ-ын барилгын компаниудын вэбсайтыг эхлүүлжээ. Ажил нь үнэхээр бүтэмжтэй урагшилж, Ма гэрээсээ ажлаа удирдаж, телевиз үзэн, хөзөр тоглож суусан ч тэд өөрсдөөрөө их бахархаж байсан гэдэг. Энэ бол түүний амьдралын онцлох он жил байсан бөгөөд сүүлд Yahoo компани нь Алибабагийн томхон хувьцаа эзэмшигчийн нэг болсон юм.

2000 онд Японы харилцаа холбооны Softbank Алибабагийн 32 хувийг 20 сая ам.доллараар худалдан авлаа. Нээгдсэнээсээ хойш ердөө жилийн дараа Алибабагийн хөрөнгө 60 сая ам.доллар болон өссөн байна. Хэрэглэгчдийн тоо нь гэрлийн хурдаар өсч, 2005 онд Yahoo taobao.com-ийн хувьцааны 44 хувийг нэг тэрбум ам.доллараар худалдан авчээ.
Жак Ма бизнесээ цааш улам өргөжүүлж, 2010 онд Европын болон АНУ-ын хувцасны брэнд компаниуд Хятадын зах зээлд бараагаа худалдах, мөн хятадын хувцас үйлдвэрлэгчдийн барааг гадаад зах зээлд борлуулах зорилго бүхий aliexpress.com-ийг ажиллуулж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Алибаба групп нь Хятадын онлайн худалдааны 80 хувийг гүйцэтгэж байгаа бөгөөд 300 сая хүн уг сайтуудаар ньүйлчлүүлж байгаа аж.

Жак Ма Харвардад элсэхээр арван удаа хандсан ч орж чадаагүй, татгалзасан хариу авч байжээ. Харин одоо тэрээр Харвардад багшлах байх гэж боддог тухайгаа нэгэн телевизийн ярилцлагын үеэр онцолсон байна. Компаниа байгуулахдаа галзуу гэж нэрлэгддэг байсан Жак Ма нь Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Хятадын хамгийн анхны бизнесмэн юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ