Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэснээс хойш эдүгээ 22 дахь жилтэйгээ золгож байна. Энэ онд 1937 оны их хэлмэгдүүлэлт эхэлсэн 80 дахь жил тохиож байгаа юм.

Хан-Уул дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүд, ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг /2017-09-08/ зохион байгууллаа.

Бүрэн бус мэдээгээр 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг бөгөөд 1939 оноос эхлэн 31220 хүнийг цагаатгаад байгаа юм. Хан-Уул дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст өнөөдрийн байдлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ач зээ хэмээн бүртгэгдсэн 260 гаруй иргэд бүртгэлтэй байдаг юм.

Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр “Дээд бодь” хийдийн лам нар маанийн ерөөл, хийморийн сан, буян хишгийн даллага айлдсан бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн анхан шатны үзлэг явуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд зөвөлгөө, мэдээ, мэдээлэл хүртээж ажилласан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ