Ургац хураалт удаашралтай байна

Улсын хэмжээнд 2017 оны есдүгээр сарын байдлаар ургац хураалтын явц удаашралтай байгаа талаар өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Үндэсний статискийн хорооны Шинжилгээ судалгаа, түүврийн албаны статистикч Ю.Батзориг "Улсын хэмжээнд 2017 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 6.6 мянган тонн төмс, 14.1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 167.1 мянган тонн өвс хадлан, 1.4 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс хүнсний ногоо 2.2 мянган тонн (18.1%)-оор өсч, харин хураасан төмс 4.3 мянган тонн (39.3%), бэлтгэсэн өвс хадлан 213.5 мянган тонн (56.1%), гар тэжээл 1.2 мянган тонн (46.2%)-оор буурсан үзүүлэлт юм" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ