Олон улсын хөөрөлт буултын нислэг 14.5 хувиар нэмэгджээ

Чингис хаан Олон улсын нисэх буудалд өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар олон улсын хөөрөлт буултын нислэг 4163 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар нэмэгджээ. Харин орон нутгийн хөөрөлт буултын3317 нислэг үйлдэгдсэн нь 23 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Мөн Монгол Улсын агаарын зайгаар 62002 олон улсын нислэг өнгөрч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11,8 хувиар өсчээ. Олон улсын өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны01 дүгээр сарын 13-ны өдрийн “Агаарын замуудыгшинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тушаалаар Монгол Улсын агаарын зайд үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий замуудыг шинэчлэнтогтоож 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс нислэгийн үйл ажиллагаанд ашигласан нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ