Хамгийн хачирхалтай цонхнууд

Өнгөцхөн харахад цонх нь ердийн л нэг зүйл. Энэ нь байшин барилгад байдагбүрдэл хэсэг л хэмээн та бодож байгаа байх.
Угтаа бол олон архитекторчтантай санал нийлэхгүй биз. Учир нь бүтээлч хүмүүсийн хувьд ямар нэг зүйлд баригдахгүйгээр тодорхой зааг хязгааргүй сэтгэдэг.Цонхыг янз бүрийн материалаар хийж, төрөл бүрийн хэлбэр, дүрстэй болгож болно.
Ийнхүү бид улс орнуудад байдаг хамгийн хачирхалтай гэмээр цонхнуудыг танилцуулж байна.

“Piano House” байшингийн хийлийн хэлбэртэй цонх:
Энэхүү байшин нь Хятадын Хунань мужийн хороололд байдаг бөгөөд 2007 оноос үзэгчдийн сонирхлыг татаж байгаа гэнэ. Хийлийг дахин давтагдашгүй хээ угалз бүхий шил болон металл хийцээр олон давхар байшингийн хэлбэртэйгээр хийжээ. Нэмэлт гэрэлтүүлгийн ачаар шөнийн цагт уг байшин содон өнгөтэй зургийг санагдуулдаг бөгөөд хөгжмийн сургуулийг улам сайхан харагдуулдаг байна.

Австри улсын хамгийн өвөрмөц барилгын нэг бол Фриденсрайх Хундертвассерын байшин байдаг.Архитекторч хамгийн гоё байшингийн тухай төсөөллөөбодитой болгож чаджээ.
Тухайлбал, тагтан дээр нь цэцэг, бут сөөг ургуулж,хананы хэсэг бүр зэргэлдээх цонхноос ялгаатай бөгөөд өрөө бүр нь дахин давтагдашгүй зохион байгуулалттай гэнэ.
Энэхүү байшинд зориулан цонхны 13 хувилбарыг зохиосон нь сонин.Цонх бүрийн дээр тэмдэг дүрс байгааг харж байна уу? Энэ нь архитекторчийн бодож төлөвлөснөөр байшинд суудаг хүн бүр дээд зиндааны хүн байх ёстой аж.

Барселон дахь “Ясан байшин” бол Антонио Гаудигийн суут бүтээлүүдийн нэг мөнөөс мөн. Архитекторч өөрийн аливаа төсөлд байж боломгүй зүйлийг сэдсэн байдаг.Нүүрэн талын гол цонхнуудыг хурц өнцөг гаргалгүйгээр хийж чимжээ.Ясны хэлбэртэй баганууд нь тагтны тулгуур болдог. Мөлгөр хүрээтэй цонхнууд нь илүү гарсан цонхтой ямар нэг байдлаар төстэй аж.

“Бүжиглэж буй байшин” бол Чехийнхамгийн нэртэй, дурсгалт газруудын нэг юм. Олон хүн түүнийг “Прагийн Эйфелийн цамхаг” гэдэг. Авангард хийцийн уг байшинг архитекторчдын интернационалч багийнхны зураг төслөөр барьжээ. Өвөрмөц, сонин хэлбэр дүрстэй цонхны бүтцэд онцгой анхаарал тавьсан байна. Цонхны бүтээцийг анхааралтай харвал хүрээ нь мушгиралдан, ханатай хамт “бүжиглэж буй” мэт сэтгэгдэл төрнө.

“Аз жаргалын цонх” нь жинхэнэутгаараа аз жаргалтай байшинд л байх учиртай. Энэхүү байшин бол Германы Брунсвик хотод байдаг. Зураач Жеймс Риццигийн санааны дагуу зураг төслийг нь зохиожээ. Байшинг анхааралтай ажиглавал зүрх, ромб, од, дөрвөн өнцөгт болон геометрийн бусад дүрсний хэлбэртэй цонхнуудыг харж болно. Олон дүрс нь хүүхэлдэйн киноны баатруудын нүдбайдаг.

Англичууд“Green House”-ын цорын ганц ажлынбайрыг бодож олжээ. Тухайлбал,студийн байрны шууд дээвэр дээр гаргасан цонхнууд нь гаднах гэрлийг дээд зэргээр ашиглах боломж олгодог ба эрчим хүчийг их хэмнэдэг байна. Зохион бүтээгчид хажуугийн байшин барилгын гэрлийг аль болох ахиу авах байдлаар байшингийн зураг төслийг боловсруулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ