Харааны бэрхшээлтэй 300 хүүхдэд шил тааруулж өгчээ


БНСУ-ын Пусан хотод үйл ажиллагаа явуулдаг “Пусан Донгрэ Ротари Клуб”-ын төлөөлөл Дархан-Уул аймгийн харааны бэрхшээлтэй 300 хүүхдэд шил тааруулж өгчээ.
"Пусан Донгрэ Ротари Клуб”-ын төлөөлөл долдугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзалт хийж хамтран ажиллахаар болсон аж. Хамтын ажиллагааны хүрээнд тус клубын төлөөлөгчид Дархан аймагт хүрэлцэн ирэх санал тавьсны дагуу 30-н төлөөлөгч энэ сарын 10-11-нд ирсэн байна.
Айлчлалын хүрээнд Дархан хотын төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахын дээр хотын бүтээн байгуулалт, иргэдийн санаачилга, оролцоог дэмжсэн төсөлтэй танилцах, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодит хөрөнгө оруулалт хийсэн аж. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт суралцаж байгаа харааны бэрхшээлтэй, хараанышил худалдан авах боломжгүй зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд үзлэг хийн харааны шил тааруулж өгсөн байна. Түүнчлэн Дархан хотын ууган сургууль болох нэгдүгээр сургуульд таван сая төгрөгийн өртөг бүхий дэлхийн шилдэг бүтээлүүдээс бүрдсэн ном товхимол, техник хэрэгсэл ном хандивлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ