"Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” хэлэлцүүлэг болно


"Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” хэлэлцүүлэг энэ сарын 14-ний 09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гишүүд, шүүхийн захиргааны ажилтнуудаас гадна эрдэмтэн судлаачид оролцох юм байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын тамгын газрын ахлах зөвлөх, Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” сэдвээр, Хууль зүйн ухааны доктор дэд профессор О.Мөнхсайхан “Шүүх эрх мэдэл”-ийн хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон улсын туршлага сэдвээр илтгэл тавих аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ