Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж Хүүхэлдэйн театрынхан тоглоно

Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан "Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр"-ыг өнөөдөр тоглохоор болжээ. Тоглолтыг орон нутгаас сонгогдон Үндэсний форумд оролцохоор ирсэн хүүхэд багачуудад үнэ төлбөргүй толилуулах аж.

Мөн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран замын осол аваараас сэрэмжлүүлэн аюулгүй зорчих тав хоногийн аянг өрнүүлэхээр болжээ. Аяны зорилго нь иргэдийг гарц дохиогоор гарч сургахад чиглэгдсэн аж. Мөн энэ сарын 18-24-ний хооронд Сүхбаатар, Хэнтий, Багануурт "Алтан залаат азарган тахиа" жүжгээрээ хүүхэд багачуудтай уулзахаар болжээ.

Дашрамд дурдахад Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ сарын 3-7-ны хооронд ОХУ-ын Улан-Үдэ хотноо таван жилд нэг удаа зохиогддог Олон Улсын нүүдэлчдийн зам хүүхэлдэйн наадамд зочин оролцогчоор оролцож, В.Катаевийн "Долоон дэлбээр цэцэг" жүжгээр амжилттай оролцоод иржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ