Бүргэдийг байгальд нь тавих ёслол болно


Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт жилийн турш ердөө 4-5 эрэгчин бүргэд үзэгдсэн талаар "Алмакөк" бүрэгдчидийн холбооноос мэдээллээ. Энэ нь бүргэдийг сүүлийн жилүүдэд ихээр барьж, байгальд нь буцаан тавихгүй байгаатай холбоотой гэж үзжээ.
Ийнхүү анх удаа энэ сарын 24-нд бүргэдийн тоо толгойг өсгөх, бүргэдээр ан бариулах уламжлалыг хэвээр нь хадгалах, гаршуулан 4-5 жил болсон бүргэдийг байгальд нь тавьж явуулах зорилгоор "Алмакөк" бүргэдчидийн холбооноос "Бүргэдийг байгальд тавьж явуулах ёслол"-ыг хийхээр болжээ.
Уг ёслолыг Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд зохион байгуулах бөгөөд 3-4 жил болсон 5-10 бүргэдийг байгальд нь буцаан явуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ