Олон улсын тархи судлаач эрдэмтэд чуулна

Монголын Нейросайнсын /Тархи судлалын/ нийгэмлэгээс “Олон улсын тархи судлаач эрдэмтдийн хурал”-ыг дөрөв дэх жилдээ энэ сарын 15, 16-нд зохион байгуулахаар болжээ.

Эрүүл мэндийн яамны сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн хуралд нийт таван орны найман эрдэмтэн хүрэлцэн ирж орчин үеийн тархи судаллын сонирхолтой судалгаа тавих аж. Тавигдах илтгэлийг сонирхвол, Японы эрдэмтэн хүний тархины хөдөлгөөний төвийг удирддаг хэсгийн судалгааг танилцуулах бол, Солонгосын эрдэмтэн хүний тархинд ой тогтоолт хэрхэн яаж үүсдэг талаар, Малайзаас ирэхэрдэмтэн таргалалт үүсэхэд тархинд ямар үйл явц явагддаг тухай, Оросын эрдэмтэн тархи нугасанд үүсдэг хавдар, түнийг эмчлэх эмчилгээний талаарх судалгаа зэрэг шинжлэх ухааны сонирхолтойилтгэлүүдтавих юм. Эхний өдрийн хурал эрүүл мэндийн яамны А танхимд болох бол хоёр дахь өдрийн хурал Ичмон зочид буудлын хурлын зааланд болно.

Монголын Нейросайнсын /Тархи судлалын/ нийгэмлэгийн тухайд товч танилцуулахаданх 2013 онд байгуулагдан, тухайн ондоо “Олон улсын Тархи судлалын холбоо”-ны гишүүнээр элссэн. Энэхүү олон улсын холбоо нь дэлхийн 120 гаруй орныг эгнээндээ нэгтгэн, Нейросайнсын шинжлэх ухааныг судалдаг эрдэмтдийн баг бүрдэн үйл ажиллагаагаа явуулж буй томоохон холбоо юм. Монголын Нейросайнсын /Тархи судлалын/ нийгэмлэгийн тэргүүнээрАУ-ын доктор Дамдиндорж ажилладаг бөгөөд байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл 100 гаруй тархи судлаач эмч, эрдэмтэн, гишүүдийн хамт үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нийгэмлэг нь өдгөө дөрөв дэхь жилдээ энэхүү олон улсын хурлыг амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд Монголдоо Нейросайнсын шинэлэх ухааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийж ирсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ