108 метр зээгт наамлан бүтээлийг танилцууллаа

Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор “Монголын нууц товчоо”-г дүрсэлсэн 108 метр эсгий зээгт наамлан бүтээлийг Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл болон “Хан Хэнтийнгар урчууд” ХХК өнөөдөр /2017.09.13/танилцууллаа.

“Хан Хэнтийн гар урчууд” ХХК нь анх 2013 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байгуулагдсан бөгөөд монгол гэр, сийлбэртэй тавилга, модон эдлэл, эсгий ширмэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Хүннүгийн үеэс өвлөгдөж ирсэн хэдэн мянган жилийн түүхт эсгий зээгт ширмэлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий дахинд Монголынхоо өв соёлыг сурталчлан таниулах нь тэдний зорилго гэнэ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат “Энэ хугацаанд нийт 4000 гаруй хүмүүст зээглэн ширэх оёдлыг зааж сургажээ. Уг бүтээлийг Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз тэргүүтэй 28 ястан, монгол туургатнууд нэгдэн туурвисан байна. Санаачилсан, хийж бүтээлцсэн бүх хүмүүсийн нөр их хөдөлмөрийг үнэлж баршгүй. Энэ өв соёлоо үр хойчдоо уламжлуулж чадаж байгаадаа бахархалтай байна” гэв.

Тус дүрслэх урлагийн бүтээлийг урлах явцад Монгол Улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид 2015 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэнэнэ оны /2017/ гуравдугаар сарын 12-ндбүтээж дууссанбайна. Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 метр тэмээний ноосоор хийсэн утас, 10 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 летр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ