Д.Нямсүрэн найрагчийн 70 насны ойг тэмдэглэлээ

Монгол түмэнд Эрээнцавын хэмээн алдаршсан Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн 70 насны ой саяхан /2017.09.09/ болжээ. Найрагчийннэрэмжит 'АМИТАБА' шагналын анхныхыг найргийн сүмийн тахилч, найрагчийн гэргий Г.Хандмаад олгосон байна. Их найрагчийн хөрөг зургийг өмнөө залсан галт тэрэг Эрээнцавд хоёр дахь удаагаа хурдлан очжээ. Урьд нь Д.Нямсүрэн агсаны тэнгэрийн тааллыг олсон 15 жилийн тэртээх тавдугаар сарын борооноор хурдлан очиж байжээ. Харин энэ удаахоёр дахь удаагаа очсон байна.

Зүг зүгээс зорин ирсэн хүн бүхэнд Дагуурын цэнхэр хязгаар, эх орны торгон хилийн заагт орших Эрээнцав нутаг нар, хур, навчис, салхи гээд тал нутгийн сайхан бүгдийг үзүүлж сэтгэлийг нь баясгажээ. Зүүн, Баруун Эрээнацавын зааг модон гүүрэн дээгүүр хүүхэд хөгшидгүй алхалж, их найрагчийн хөшөөг их багагүй ноолж, уулзсан хүн бүхэн нь шүлэг найргийг нь бадаг бадгаар нь уншиж, нутгийн найрагчийнхаа насны ойг сайхан тэмдэглэжээ. Эрээнцавын хүүхдүүд “Дөрвөн цаг” шүлгийг бүтнээр нь уншиж, дуулж бүжиглэж, зохиолч уншигчдын уулзалт, нээлтийн ёслол бүхэнд сумынхан бүгдээрээ оролцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ