"Миний хөгжим-бүжиг" тоглолт болно

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж байгуулагдсаныхаа 80 жилийн ойд зориулж хүндэтгэлийн тоглолтоо толилуулна. Тоглолтод тус сургуулийг төгссөн үе үеийн рок попын уран бүтээлчид оролцох талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Консерваторийн багш М.Мөнхсайхан "Тэртээ 1937 онд Уран сайхны сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулжэхэлсэн сургууль түүхэндээ зургаан удаа нэрээ өөрчилж ирсэн. Өнөөдөр сургалтын агуулга, хөтөлбөр, чанараар дэлхийн түвшний стандарт бүхий, олон улсын жишигт хүрсэн Хөгжмийн дээд сургууль буюу Консерватори болоод байна. Монгол Улсын Консерватори дэлхийн түвшинд хүрсэнийг төгсөгчдийн амжилтаар нотолж болно" гэв.

Дуучин Б.Номин-Эрдэнэ "Энэхүү тоглолтод маань үе үеийн төгсөгчид оролцоно. Тухайлбал, Соёл Эрдэнэ, Титэм, Никитон, Камертон, Сүнс,Хар сарнай, Хар тас, Freezone, Спайк, Гурван охин, Киви, Лемонс, A sound, X Vit зэрэг хамтлаг дуучид оролцох юм.

Мөн хүн болгоны сонсох дуртай залуу уран бүтээлчид Сэрчмаа, Чинбат, Хийлч Дээгий, Мөнхбат, Үүрээ, Байдраг, Маралжингоо, Амараа, Чойжоо, Аззаяа, төгөлдөр хуурч Ами гэх мэт хамтлаг дуучид маань ая дуугаа өргөж гайхалтай нэгэн үдшийг өнгөрүүлэх болно" хэмээн онцоллоо.

"МИНИЙ ХӨГЖИМ-БҮЖИГ" тоглолт нь есдүгээр сарын 15-нд 19:00 цагт UB PALACE-ийн концертын их танхимд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ