“Сонгинохайрхан 25 жил-Эрүүл мэндийн өдөрлөг” болно


Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд энэ сарын 16-нд “Сонгинохайрхан 25 жил-Эрүүл мэндийн өдөрлөг” болно. Энэхүү өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв болон П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгээс хамтран зохион байгуулах аж.
Тус өдөрлөгийн хүрээнд:
- Зүрх судас, зүрхний шигдээс – эмчийн үзлэг
- Мэдрэл, мэдрэлийн мэс засал – эмчийн үзлэг
- Чих хамар хоолой – эмчийн үзлэг
- Нүд – эмчийн үзлэг
- Эрүүл зөв хооллолтын зөвлөгөө
- Эрүүл мэндийн зөвлөмж
- Цусан дахь сахар, артерийн даралт үзэх зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ, мэдээлэл, зөвлөмжийг Сонгинохайрхан дүүргийн ард иргэдэд хүргэхээр төлөвлөжээ.
“Сонгинохайрхан 25 жил-Эрүүл мэндийн өдөрлөг”ирэх бямба гарагт “Соёмбо” кинотеатрын гадна талбайд 10:00–16:00 цагийн хооронд зохион байгуулагдах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ