Дуучин Нара : ”21000”-д өдөр болгон орвол мисс болох юм байна дөө


УИХ-д бие даан нэр дэвшиж олны анхаарлыг ихэд татаад байсан дуучин Нара "Nuclear Steak" ресторанаа нээх гээд тун завгүй яваа ажээ. Нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд тун идэвхитэй оролцдог тэрээр 25-р суваг телевизийн "21000" шоу нэвтрүүлгийн шинэ дугаарт жүжигчин Түвшинтөрийн хамт оролцож байгаа билээ.
Тус нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчид тодорхой хэмжээгээр жин хасдаг нь өмнөх нэвтүүлгүүдээс харагддаг. Олон нийтийн цахим сүлжээгээр жүжигчин Б.Цэцэгтэй хоржин үгс чулуудаж "Хэн ч турдаг хорвоо ш дээ" хэмээж суусан дуучин бүсгүй тус нэвтүүлэгт ороод нилээдгүй жин хаяжээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Күэ инкээл ганц 2 кг турвуу гүй юу л өөрийн эрхгүй сэлфийдмээр болхымаа. "21000 шоунд бүр өдөр бүр орж байлтай билээ."тэгвэл бүр мисс болхым бн л дөө. Надаас жин барих туршлага бүү асуугаарай. Жингээ хасаад тэр жингээ гураваас дээш жил тогтвортой барьж байгаа хүмүүсээс асуувал илүү үр дүнтэй зөвөлгөө өгөх байх шүү" хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ