Манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй нас баржээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн байсан 117 настай Вайолет Мосс Браун Ямайка улсад нас барсан байна. Энэ арлын улсын ерөнхий сайд Эндрю Холнесс бямба гарагт өөрийн Твиттерт ингэж бичжээ.

1900 оноос өмнө төрсөн сүүлчийн хүн болох Италийн Эмма Мораныг нас барсны дараа 2017 оны дөрөвдүгээр сард Вайолет Мосс Бруаныг манай гарагийн хамгийн ахмад хүн гэж хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр1900 гуравдугаар сарын 10-нд Ямайкийн Трелонийн сүмд төржээ.2010 онд Браун эндхийн нэг сонинд ярилцлага өгсөн байна. Би гахайн мах, тахианы мах иддэггүй, түүнчилэн ром архи уудаггүй гэж тэр ярьж байжээ. “Би нээрээ 110 нас хүрчихлээ гэж үү хэмээн заримдаа би өөрөөсөө асуудаг. Яагаад гэвэл би 110-тай гэдгээ мэдэрдэггүй” хэмээн тэр хэлсэн байна.2017 оны долоодугаар сарын 26-нд тэр түүхэн дэх хамгийн настай хүмүүсийн жагсаалтынтавд бичигдэж байжээ.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ