ҮЙЛ ЯВДАЛ: “Тогтвортой аялал жуулчлал” төслийг хэлэлцүүлнэ

10.00 цагт Хангарьд ордонд Баянгол дүүргийн зарим хороог "Дахин барилгажуулах" талаар НИТХ-аас хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.30 цагт Үндэсний хөгжлийн газарт “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал” төслийн хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т "Хоггүй орчин-эрүүл амьдрал" аяны хаалтын ажиллагаа болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Ачлалт хүүхдүүд” ТББ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны жишиг халамж хамгааллын цогцолбор төв барих талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Нийслэлийн 65 дугаар сургуульд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхдийн инээмсэглэл” төслийн үзлэг, эмчилгээний эхний кабинетийн нээлт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ