Монгол, Беларусийн комиссын хурал болно


Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдаан Минск хотноо энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно.
Хуралдаанаар талууд цаашид худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцох аж.
Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газар өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаар зөвшөөрсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ