Ахлах ангийн сурагчид марш тактикаар өрсөлдөнө

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг, спортын “Дөл” тэмцээн энэ сарын 21, 22-ны өдрүүдэд болох гэж буй.

Тэмцээнд 21 аймгийн 20 баг, Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагчид хамрагджээ.

Тэд зэвсэгт хүчний марш тактикийн хялбаршуулсан төрлөөр өрсөлдөхөөс гадна урлаг, уран сайхны гоо зүйн арга хэмжээнд хоёр өдрийн турш оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ